Түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэж буй Эрдэнэсант сумаас төрсөн их хүмүүн, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт, Даяар дуурсагдах, далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбат билээ.
Түүний гэгээн дурсгалд зориулан хань ижил, үр хүүхдүүд, ах дүүс, олон мянган шавь, сум орон нутгийн удирдлагуудын санаачлагаар түүний гэрэлт хөшөөг өдгөө мөн адил 100 жилийн ойгоо тэмдэглэж буй Эрдэнэсант сумын сургуулийн өмнө сүндэрлүүллээ.
Төв сайхан нутгийн бахархал, эрхэм хүмүүн Ж.Мөнхбат аваргын гэргий Ө.Тамир, үр хүүхдүүд, Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Мөнхбатын Даваажаргал болон төрөл төрөгсдөд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Домогт их аваргын төрөлх нутгаас олон олон алдартан, аваргууд төрөн гарах болтугай.