Хэнтий аймгийн Дархан сумын түүхт 100 жилийн ойн баяр наадамд 128 бөх барилдлаа. Энэ барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс түрүүлж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, улсын заан Бередмуратын Серик үзүүрлэв. Тэд Улсын баяр наадамд шөвгөрөөгүй ба наадмаас хойшхи анхны барилдаан юм. Их шөвөгт улсын начин Д.Тамир, улсын начин Д.Хүдэрбулга нар шалгарчээ.
Сэтгэгдэл (10)