Сербийн нийслэл Белград хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 16-24-ний өдрүүдэд болох билээ. Энэ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох монгол бөхчүүдийн дунд сорил тэмцээн зохион байгуулах юм. Сорил барилдаанд дотоодын чансааг нэтгэн жин тус бүрийн эрэгтэй тав, эмэгтэй дөрвөн тамирчдын нэрсийг гаргажээ. Сонгон шалгаруулалтад улсын аварга болсон бөх дэлхийн чансааны эхний дөрөвт эрэмбэлэгдсэн тохиолдолд тус жинд сорил барилдаан явагдахгүй. Энэ сорилд сонирхол татах барилдаан нь дэлхийн аварга, гавьяат тамирчин П.Орхон, С.Цэрэнчимэд нарын хооронд болох бол эрэгтэй 125 кг-ын жинд заан М.Лхагвагэрэл, начин Э.Батмагнай нарын барилдаан сонирхолтой болно. Мөн шинэхэн улсын харцага Г.Ганхуяг сорилд оролцох юм байна.
ДАШТ-ий сорилд оролцох бөхчүүд:
Сэтгэгдэл (2)