Архангай аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадам хоног хоногоор ойртлоо. Ердөө долоо хоног үлдээд буй. Баяр наадмыг угтсан урлаг соёлын олон арга хэмжээ өрнөж байна. Архангай аймгийн баяр наадмын нээлтийн ёслолын ерөнхий найруулагчаар “Фантастик” продакшны ерөнхий найруулагч Б.Тамир ажиллах аж. Түүний хувь Улсын баяр наадмын ерөнхий найруулагчаар ажиллах талаар яригдаж байсан боловч тэрбээр нэрээ татсан удаатай. Харин Архангай аймгийн баяр наадмын нээлтийн ёслолыг найруулахаар ажиллаж буй түүний шийдэл, найруулагчийн өнцөг хэрхэн байх бол гэсэн асуулт олны анхаарлын аргагүй татна.