Булганы бөхчүүд энэ жилийн наадмаар цол ахих таамагт жин дарж байв. Улсын харцага болон заан цолонд хүрэхээр хэдэн мундаг залуучууд байсан нь “Алтан цом”-ын барилдаанд ид хаваа гайхуулсан билээ. Гэвч залуу начингууд маань наадмаар тун итгэл муутай барилдаж, дэмжсэн олныхоо урмыг хугалсан юм. Цол ахих нь байтугай шөвгөрөх ганц бөх байсангүй. Монгол даяараа харцгаав. Тэдний амжилтанд юу нөлөөлж, юунаас болж эрт унав аа. Бөхийн хүрээнийхэн бол олон шалтгаан тоочиж байна.
Аль өвлөөс нэгдсэн бэлтгэлдээ орцгоосон нь эртэдэж, наадам тулаад ирэхээр бэлтгэл нь цөмөрсөн нь өрсөлдөөнд муугаар нөлөөлсөн гэж. Алтан цомд орохын өмнө элдэв бичлэгэнд орж, сүрийг нэг үзүүлэх шиг болсон. Тэдний энтертаймент хэтэрсэн гэж харж байна.
Үнэний хувьтай. Бас тэд наадмын өмнө нутагтаа очиж их, бага цолтон төрүүлж явсан, хэний даалгавараар доод даваанд унасаныг хэлэх юун. Аз харина гэж байдаг. Булганы бөхчүүд эв нэгдэлийг “Алтан цом”-д эвлүүлсэн боловч наадмын бэлтгэл дээр салгасан. Ах, дүү болон үеэл улсын цолтонгууд Булганы бөхчүүдийг зангидаж байгаа бөгөөд хоёр талд наадмын бэлтгэлээ хийж тун чиг муу наадлаа. Эвтэй бол хүчтэй гэдгийг харуулж Архангай аймгийн бөхчүүд харин одтой наадсан юм. Дараа жил ийм зүйл давтагдуулахгүй гэвэл тэдэнд эв нэгдэл чухал байна.
Сэтгэгдэл (15)