Монголын жюү жицүгийн холбоо Арабын “AJP” холбоотой хамтран тав дахь жилдээ зохион байгуулж буй “Ulaanbaatar international pro” олон улсын бүсний ангилалтай тэмцээн Монгол бөхийн өргөөнд эхэллээ.
Тус тэмцээн gi, nogi гэсэн хоёр төрлөөр зохион байгуулагдаж байгаа бөгөөд өсвөр үеэс мастерс ангиллын бүх насны тамирчид оролцож байна. Дэлхийн аваргын маргааш зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой энэхүү тэмцээнд Монгол, Казахстан, Орос, АНУ, Солонгос, Хятад, Недерланд, Иордан улсын 550 гаруй тамирчин хүч үзнэ.