Жюү жүцигийн 20 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 15-20-ны өдрүүдэд “Степп арена”-д болж өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр пара төрөлд манай тамирчин Эрдэнэбаатарын Батболд алтан медаль хүртэж Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв.
Э.Батболд 2019 оноос хойш жюү жицүгийн “Elf Sport’s Institute” академид хичээллэж байгаа бөгөөд өнгөрсөн жил АНЭУ-ын Аби-Дабигийн дэлхийн аваргаас хос алтан медальтай эх орондоо ирж байсан. Тэгвэл өнөөдөр нутгийнхаа дэвжээн дээр пара төрөлдөө дахин аваргалж гурав дахь алтан медалиа зүүлээ.