БНХАУ-д болох “Ченгду-2021” зуны универсиад наадам найм хоногийн дараа эхэлнэ. Тус наадамд оролцох Монгол Улсын сагсан бөмбөгийн оюутны шигшээ багийг тамирчин Г.Ган-Эрдэнэ ахалж байгаа бол багийн бусад гишүүнээр Г.Болор-Эрдэнэ, О.Тулга, Т.Ууганбаяр нар оролцох юм.