Улаанбаатарт болж буй жюү жицүгийн 20 дахь удаагийн ДАШТ-д дэлхийн шилдгүүд олноор чуулж байгаа билээ. Сүүлийн өдөр буюу өнөөдөр нева-ваза төрлийн 77 кг-ын жинд Бахрейний тамирчин Али Сина Монфаради өрсөлдөж байна. Бахрейн улсын түүхэнд жюү жицүгийн анхны дэлхийн аварга түүний хувьд 1993 оны аравдугаар сарын 30-нд Персийн буланд төрсөн. Түүний гэр бүлийн ихэнх нь уг спорттой холбогдсон бөгөөд нагац ах Реза Монфаради нь Бахрейний жюү жицүгийн анхдагч. Нагац нь түүнийг 12 настай байхад нь жюү жүцигээр хичээллэхийг зөвшөөрснөөр энэ спортдоо одоог хүртэл үнэнчээр зүтгэж яваа.
Али 2011 оны ДАШТ-д 17 настайдаа цэнхэр бүсний ДАШТ-д хүрэл медаль хүртэж, удалгүй жюү жицүгээр дэлхийд тэргүүлэгч гүрэн Бразил руу нүүжээ. Сан Пауло хотод Фабио Гургелийн удирдлага дор жюү жицүгээр хичээллэхийн зэрэгцээ португал хэл сурч, орон нутгийн компьютерийн шинжлэх ухааны сургуульд суралцаад амжсан. “Ойрхи дорнодын араатан” хочтой Монфаради 2016 онд нутаг буцсан бөгөөд эх орондоо жюү жицүгээр тууштай бэлтгэл хийж өдгөө ДАШТ-д 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль зүүж, Азид хоёр удаа түрүүлээд байна.
Түүний томоохон амжилтуудаас дурдвал,
- Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн - 2021 он
- Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн - 2020 он
- Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн - 2018 он
- Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн - 2022 он
- Дэлхийн тулааны наадам - 2022 он
- Азийн аварга шалгаруулах тэмцээн - 2017 он
- Азийн аварга шалгаруулах тэмцээн - 2021 он
- Азийн аварга шалгаруулах тэмцээн - 2019 он
- Азийн танхимын спортын наадам - 2016 он
- Азийн танхимын спортын наадам - 2017 он
Эх сурвалж:Mongolian Jiu Jitsu Federation