Энэ жилийн наадмын тааврыг будилуулж, уран барилдааныг үзүүлэн "Улсын харцага" цол хүртсэн Г.Ганхуягийн тухай 15 баримтыг хүргэж байна.
1. Тэрбээр 1996 оны гуравдугаар сарын 15-нд төрсөн. Дөрвөн хүүхэдтэй айлын отгон хүү.
2. Улсын харцага Н.Батзаяагийн аав нь түүний ээжийн төрсөн ах.
3. 2021 онд Ховдын наадамд түрүүлж, аймгийн арслан цолны болзол хангасан.
4. Тэрбээр Астанагийн дэвжээнд Монголын чөлөөтийн тамирчдын хүртсэн тав дахь (эрэгтэй 3, эмэгтэй 2) хүрэл медалийн эзэн. Тус барилдаанд Узбекистаны бөхийн оноогоор цэвэр (10:0) ялж байв.
5. 2019 оны Азийн аваргаас 86 кг-ын жинд хүрэл медаль хүртэж байсан юм. Түүнээс дөрвөн жилийн дараа жин өгсөн 92 кг-ын жинд барилдаж медалиа ихэрлүүлж байлаа.
6. Хорват улсад зохион байгуулагдсан "Дэлхийн бөхийн холбоо"-ны чансааны оноо олгодог "Zagreb Open" олон улсын тэмцээний хүрэл медальтай тамирчин.
7. Тэрбээр бөхийн чөлөөт барилдааны "Олон улсын хэмжээний мастер" цолтой нэгэн.
8. 2014 оноос чөлөөт бөхийн шигшээд багтаж, бэлтэл сургуулилалтаа хийж эхэлжээ.
9. Түүний аав Р.Ганбаатар ergelt.mn сайтад өгсөн ярилцлагадаа "Багийн л хөдөлгөөнтэй, хөдөлмөрч хүү байсан" хэмээн Г.Ганхуягийн тухай ярьжээ.
10. Ховд аймгийн 90 жилийн ойн наадамд сумын заан цолтой Г.Ганхуяг долоо даван түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн юм.
11. Мөн ОХУ-ын Буриад улсад болсон "Байгаль опен-2023" чөлөөт бөхийн олон улсын тэмцээнээс аваргын алтан медальт.
12. Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын дөрвийн даваанд Н.Бүрэнтөгс аваргатай учраа таарч, өвдөг шороодуулан дээд цол руу өгсөн барилдах замаа зассан.
13. Тавын даваанд улсын гарьд Ө.Бат-Оршихыг давж, зургаагийн даваанд улсын арслан Б.Орхонбаярыг өвдөг шороодуулж "Улсын харцага" цолтон болсон билээ.
14. Тэрбээр Ховд аймгийн Булган сумаас 94 жилийн дараа төрөн гарсан "Улсын цолтой бөх" юм.
15. Г.Ганхуяг харцага "Алдар" спорт хороо, "Ховд" дэвжээний бөх билээ.
М.Дэвээ
Сэтгэгдэл (12)