Засгийн газрын ээлжит хуралдаан өнгөрсөн лхагва гарагт боллоо. Хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцэн шийдэв. Үүнд Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцод Монгол Улс нэгдэн орох тухай асуудал байв. Энэхүү конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ. Улмаар зөвшилцөж, хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. Европын конвенцод 50 орон нэгдэн орсон байдаг нь Засгийн газрын "Авилгатай тэмцэх жил"-ийн үйл ажиллагаанд ихээхэн нөлөө үзүүлэх юм.