Жюү жицүгийн спортоор найман настай балчраас наян настай буурал ч хичээллэх боломжтой. Монголын үндэсний бөхийнхөн ч чөлөөт цагаараа жюү жицүгээр хичээллэж өндөр амжилт үзүүлсээр буй.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр “Мастерс” ангиллын +94 кг-ын жинд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат улсын начин Батсайханы Дэлгэрсайхан алт, Төв аймгийн Баянцагаан сумын харьяат аймгийн заан Бадарчийн Мягмардорж мөнгө, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Одсүрэнгийн Баярхүү хүрэл медалиар энгэрээ мялааж гурвуулаа шагналын тавцанд зэрэгцэн зогссон.
Тэгвэл өчигдөр Не-ваза төрлийн -94 кг-д Төв аймгийн Баянхангай аймгийн харьяат аймгийн начин Энхболдын Чойням хүч үзсэн бол өнөөдөр +94 кг-д Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат аймгийн арслан Төрбатын Ядамсүрэн буюу Довчинсэмбээ, Ховд аймгийн Алтай сумын харьяат аймгийн нэмэх начин Батсүхийн Баатарболд нар өрсөлдөж байна.
Сэтгэгдэл (2)