Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гарагт ээлжит хуралдаанаа хийдэг. Үүний дагуу өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж байна. Өнөөдрийн хуралдаанаар,
- Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
- Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний хэрэглэгчдэд үйлчлэх төвийн үйл ажиллагааг менежментийн гэрээгээр гүйцэтгүүлэх арга хэмжээний талаар,
- Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл зэрэг 12 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.