Тайвань улсын сагсан бөмбөгийн мэргэжлийн "SBL" лигийн 2023 оны драфтын нэгдүгээр тойргийн тэргүүн сонголтоор CHANGHUA BLL багт Монгол Улсын тоглогч Эрдэнэбилэгийн Сугар-Очир сонгогджээ.
Тэрбээр 1999 онд төрсөн, хоёр метр орчим өндөртэй аж. МҮСБХ-ны хөгжлийн хөтөлбөрийн дагуу 17 настайдаа Тайвань улсыг зорьж суралцжээ. Өсвөртөө тийм ч их тэмцээнд оролцоогүй ч 2016 онд болсон Chingis Khaan Cup ОУ-н тэмцээнд Өсвөрийн 2-р Шигшээ багаас тоглоод амжсан юм.
Сэтгэгдэл (1)