“Улаанбаатар-2023” 20 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Монголын жюү жицүгийн нэг гэр бүлийн хос ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Батбаатарын Хулан, түүний нөхөр Энхболдын Чойням нар өнөөдөр нутгийнхаа дэвжээн дээр хамтдаа дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж байна.
ОУХМ Б.Хулан “Не-ваза” төрлийн 70 кг-ын жинд хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарсан бол Э.Чойням -94 кг-д хүч үзлээ.