Архангай аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойтой зэрэгцэн зарим сумдынх нь 100 жилийн ой давхцаж буй. Тэдгээрийн нэг нь өчигдөр эхэлсэн Ихтамир сумын баяр наадам билээ. Сумын баяр наадмын үндэсний бөхийн барилдаан энэ өдөр эхэлж байгаа юм.
Тус наадамд Улсын арслан Р.Пүрэвдагва, Улсын харцага Н.Золбоо, О.Мөнх-Эрдэнэ, Улсын начин Ш.Дарханбат, Д.Цэрэнтогтох нарын тэргүүтэй олон бөхчүүд хүч үзэж байгаа юм. Тэгвэл барилдааны нэгийн даваанд өндөр цолтой бөхчүүд нугарч бага наснаас эхлээд дунд ангийн сурагч нартай оноолт таарсан нь сонирхолтой үйл явдал байлаа.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (5)