БНСУ-ын Сөүл хотын усан сэлэлтийн холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд “Далайн хаадууд” усан сэлэлтийн клубын тамирчин, спортын мастер Г.Сугар түрүүлж алтан медаль хүртлээ. Тэрбээр 50 метрийн зайд мэлхий сэлэлтийн төрлөөр оролцож замаа 30.73 секундэд туулжээ.
Г.Сугар нь 2018 онд ОХУ-ын Томск хотод болсон өсвөрийн олон улсын тэмцээний 200 метрийн зайнд холимог сэлэлтээр хүрэл медаль хүртэж байсан туршлагатай тамирчин юм.