Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башё ид дундаа орлоо. Зуны тэмцээнийг ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэргүүлэн барилдсан боловч гурав дахь өдрөөс өнжихөөр болсоныг бэртэлтэй холбон үзэж байна. Энэ башёд дахин гарч барилдахгүй болов уу. Харин отгон озеки Киришима Б.Лхагвасүрэнгийн тухайд эхний хоёр өдөр өнжиж, гурав дахь өдрөөс дохёд гарч барилдлаа, гэхдээ амжилт тааруу байгаа нь мөн бэртэл гэмтэлтэй гэж харж байна.
Энэ тэмцээнд түрүүлэх боломжоо нэгэнт алдсан түүний зорилго бол цолоо хамгаалж үлдэх. Тэр тав давбал санаа амрах юм. Тэгвэл Нагоя башёг өнгөлж буй Хошёорюү С.Бямбасүрэн долоо дахь ялалт (нэг унасан)-аа авлаа. Түүнд түрүүлэх боломж одоо нэг гарлаа. Тэгвэл Хокүсэйхо Э.Даваанинжийн даваа, унаа тэнцэж (4:4) байна. Үлдсэн долоон өдрийн барилдаанаас дөрөв давах хэрэгтэй. Чиёошома Г.Мөнхсайхан (5:3), Тамаваши Б.Мөнх-Оргил (6:2) нар сайн байна. Үлдэж буй өдрүүдэд 2,3 даваа авахад болно. Харин Дайшохо Ч.Шижирбаяр (3:5) тааруу байна.