Олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэгийн үүсгэн байгуулсан “Winner judo” клубын бэсрэг наадам Булган аймгийн Хишиг-Өндөр суманд болжээ. Түүний сурган хүмүүжүүлж буй 32 шавийн дунд үндэсний бөхийн барилдаан зохион байгуулахад А.Даваабаатар түрүүлж, М.Билгүүнтөгөлдөр үзүүрлэсэн байна. Их шөвөгт Э.Билгүүнгарьд, А.Улсболд нар шалгарчээ.
Харин хурдан морины уралдаанд М.Сувд-Эрдэнийн унасан морь хамгийн хурдан байж, О.Эгшиглэнгийн унасан морь аман хүзүүнд хурдалжээ. Түрүү бөх А.Даваабаатар нь “Хуйрнан шуугигч” барилдаанд тасралтгүй 32 түрүүлсэн бөгөөд П.Бүрэнтөгс аварга шиг бөх болох мөрөөдөлтэй нэгэн. Харин жүдо бөхөөр Ц.Цогтбаатар шиг амжилт үзүүлэхийг хүсч, тэмүүлж буй юм. Мөн 26 нас хүрээд олимпын аварга болох мөрөөдөл тээн олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэгт шавь орж бэлтгэл сургуулилтаа чамбайруулж байгаа аж.