Хонконг Улсад зохион байгуулагдаж буй жүдо бөхийн өсвөр, залуучуудын, олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн 26 тамирчин хүч үзэж байна. Өнөөдөр залуучуудын насны ангилалд 18 тамирчин барилдсанаас 5 алт, 3 мөнгө, 6 хүрэл нийт 14 медаль хүртлээ. Тодруулбал,
60 кг-ын жинд
- Н.МЭНДСАЙХАН (Мон-Алтиус Ахлах сургууль) - алтан медаль,
- А.АЗБААТАР (Мон-Алтиус Ахлах сургууль) - хүрэл медаль,
66 кг-д
- Б.НЯМРЕНЧИН (Мон-Алтиус Ахлах сургууль) - мөнгөн медаль,
- Г.МӨНХ-ЭРДЭНЭ (Гүрү дэвжээ) - хүрэл медаль,
- Б.БАТДАВАА - (Чандмань оргил дэвжээ) - хүрэл медаль,
73 кг-д
- Б.ШИНЭТУЛГА (Шинэ бадрах дэвжээ) - хүрэл медаль,
-90 кг-д
- А.БАТТУЛГА (Жүдо Академи) - хүрэл медаль,
+90 кг-д
- Б.ХАНГАРЬД (Жудо Академи) - мөнгөн медаль,
52 кг-д
- Т.АРИУНЗАЯА (Гүрү дэвжээ) - алтан медаль,
- Б.УРАНЗАЯА (Мон-Алтиус Ахлах сургууль) - хүрэл медаль,
57 кг-д
- М.ЦЭНДБАЗАР (Виннэр клуб) - алтан медаль,
63 кг-д
- Х.МАРАЛМАА (Гүрү дэвжээ) - мөнгөн медаль,
70 кг-д
- А. ДУЛАМСҮРЭН (Хилчин дэвжээ) - алтан медаль,
+70 кг-ын жинд
- М.АЗЖАРГАЛ (Хилчин дэвжээ) - алтан медаль тус тус хүртжээ.
Эх сурвалж: Х.Цагаанбаатар
Сэтгэгдэл (1)