Монголын гар бөмбөгийн эрэгтэй шигшээ баг дэлхийн чансааны 164 дүгээр байраас 59 дүгээр байр луу огцом дээшилжээ.
Эмэгтэй баг мөн ялгаагүй өнгөрсөн зургадугаар сард болж өнгөрсөн Челленж цомын тэмцээнд оролцож 107 дугаар байраас 59 дүгээр байрт бичигдэж байна.
Азийн волейболын холбооноос хоёр тэмцээнийг дэлхийн чансааны оноо олгох тэмцээн болгосны нэг нь Челленж цомын тэмцээн нөгөөх нь насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн юм.
Эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ААШТ наймдугаар сарын 18-26–ны өдрүүдэд Ираны Урмиа хотод болно. Харин эмэгтэйчүүдийн ААШТ наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 6-ны өдрүүдэд Тайландын Накхон Ратчасима хотод болох юм. Дээрх хоёр тэмцээнд оролцсоноор одоо байгаа байрыг урагшлуулах боломжтой аж.
Сэтгэгдэл (1)