Монголын пара байт харвааны үндэсний шигшээ багийн тамирчид Чехийн Пелсин хотод долдугаар сарын 17-24-ний өдрүүдэд болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.
Манай улсаас дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлага дор Б.Оюун-Эрдэнэ, Д.Сэлэнгэ, Б.Жавхлантөгс, А.Амарбаясгалан, П.Мөнхбаатар гэсэн таван тамирчин оролцохоор хилийн чанадыг зорив.