Увс аймгийн Сагил сумын харьяат Улсын харцага Арслангийн Бямбажавд Оросын холбооны Тува улсын Хуреш бөхийн Арслан цол олголоо. Шагналыг Оросын Холбооны Тува улсын спортын сайд Монгуш Сүбэдэй уяачдын наадам дээр гардуулж баяр хүргэлээ.
Ардын хувьсгалын 89 жилийн ойн баяр наадамд улсын начин М.Цанлигаар дөрөв, улсын заан Б.Соронзонболдоор тав, улсын арслан Д.Ганхуягаар зургаа давж "Монгол улсын харцага" цол хүртсэн юм.
Сэтгэгдэл (4)