Монголын баг тамирчид БНХАУ-д болж буй найман өдрийн олон улсын "Qinghai lake" UCI 2.Pro ангиллын мэргэжлийн тэмцээний долоо дахь өдрийн уралдаанд ОУХМ Б.Мягмарсүрэн уралдааны эхнээс тасарч, санаачлагыг аван хоёрдугаар байрт орж, мэргэжлийн PRO ангилалд гайхамшигтай амжилт үзүүллээ.
Манай баг тамирчид энэ тэмцээнээс одоогоор UCI-ийн 18 оноо авч олимпын эрхийн оноогоо цуглуулсаар байна.