Иорданы Амман хотноо U15, U20 насныхны Азийн АШТ явагдаж байна. Тэмцээний 15 хүртэлх насны охидын 58 кг-д Эрдмийн Ундраа Цогцолборын 54-р сургуулийн 8-3 ангийн сурагч, "Төгс" дэвжээний тамирчин Болдбаатарын Ариунзул мөнгөн медаль хүртэв. Тэрбээр Узбекистан, Кыргызстан, Энэтхэгийн бөхчүүдийг ялаад, финалын барилдаанд Японы Х.Моривакид 4:4 буюу бүхэл оноогоор ялагдсан байна.