Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны Азийн аварга шалгаруулах тэмцээн маргааш Йорданы нийслэл Амман хотод эхэлнэ. Монголын “U15” насны долоон тамирчин “Төгс” дэвжээний дасгалжуулагч, спортын мастер Ч.Пүрэвбаярын удирдлага дор оролцохоор Амманд хөл тавиад байна.
Тэгвэл U20 насны ангилалд найман тамирчин хүч үзэхээр болжээ. Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Л.Мөнх-Од, 74 кг-д Б.Батбаяр, 79 кг-д Т.Дэмчигдорж, 92 кг-д Д.Дэлгэрдалай, эмэгтэйчүүдийн 59 кг-д Ү.Ундралмаа нар хөлгийн жолоо залав. Нэр дурдсан тамирчид дээр Японд төрж өссөн эгч дүүс Бямбасүрэнгийн Хулан, Б.Халиун болон тус улсад сурдаг улсын начин Ду.Батбаярын хүү Намбардагва нар тэндээсээ Йордан руу шууд очих юм.