Ардын хувьсгалын 102 жил, Үндэсний баяр наадам өндөрлөж, Уяачдын баяр наадам дэнж хотойтол сайхан болов. Баяр наадмын бөхийн барилдаанд улсын начин Б.Бадамсүрэн, Ш.Дарханбат, аймгийн арслан М.Бямбадорж, Т.Занданбат, Д.Ганцоож тэргүүтэй 64 бөх хүч үзсэнээс Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, аймгийн арслан Д.Ням-Очир түрүүлж, улсын начин Б.Бадамсүрэн үзүүрлэлээ. Сонирхуулахад түрүү бөх Д.Нямдорж Цэнхэр сумынх бол Улсын баяр наадмын түрүү бөх мөн Цэнхэр сумынх юм. Их шөгийн гуравт аймгийн арслан Д.Алтанцоож шалгарлаа. Уяачдын баяр наадмыг 60 жилийн тэртээгээс тэмдэглэн өнгөрүүлж буй бөгөөд Улсын баяр наадамд цол аваагүй бөхчүүд, айрагдаагүй морьд хүч, хурдаа сорьдог "Бага наадам" юм.