Мэргэжлийн сумо бөхийн Нагоя башёгийн дөрөв дэх өдөр Монголын 15 сумоч таван зиндаанд барилдаж, 11 нь давж дөрөв нь уналаа. Дээд зиндааг тэргүүлэн барилдаж байсан ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнжиж байгаа бол эхний өдрүүдэд өнжсөн шинэ озеки Киришима Б.Лхагвасүрэн өчигдрөөс барилдаж ялалт (1:1-2) байгууллаа. Монгол бөхчүүдээс хамгийн олон даваа авсан бөх нь Хошоёрюү С.Бямбасүрэн (3:1) байна. Мөн Тамаваши Б.Мөнх-Оргил (3:1), Чиёошома Г.Мөнхсайхан (2:2), Хокүсэйхо Э.Даваанинж (2:2), Дайшо Ч.Шижирбаяр (0:4) амжилттай явна.
Сэтгэгдэл (1)