Уяачдын наадамд зориулсан сонгомол дунд насны хурдан морины уралдаанд нийт 98 хурдан хүлэг шандас сорихоор бүртгүүлжээ. Үүнээс Архангай аймгийн Өндөр-Улаан сумын уяач Л.Батсайханы хурдан сартай зээрд үрээ түрүүлж, түмний их баяр наадамд торгон жолоогоо өргүүллээ.
Аман хүзүүнд уяач Д.Жаргалсайханы хээр үрээ хурдалсан бол айргийн гуравт М.Цолмонгийн хүрэн үрээ, айргийн дөрөвт Төв аймгийн заамар сумын уяач Пүрэвийн хээр үрээ, айргийн тавд Билгүүнтөгсийн бор үрээ тус тус хурдалж, түмэн олноо баясгав.