Ардын хувьсгалын 102 жил, Багахангай дүүргийн баяр наадам өргөн дэлгэр сайхан боллоо. Баяр наадмын бөхийн барилдаанд улсын начин Ц.Сумъяабэйс, С.Мандах, Б.Бадам-Очир, Р.Ганхуяг, Б.Бадамдорж, С.Багахүү, Б.Сангисүрэн, Ж.Дагва-Очир нарын бөхчүүд магнайлан барилдлаа. Барилдаанд Төв аймгийн Заамар сумын харьяат, аймгийн заан Л.Даваажамц түрүүлж, аймгийн арслан цол хүртэв.
Тува улсын арслан Монгуш Айдын үзүүрлэж, аймгийн заан цол хүртсэн бол их шөвөгт аймгийн начин Б.Ганзолбоо, сумын заан Ч.Хүрэлбат нар шалгарлаа.
М.Айдын өнгөрсөн жилийн Улсын баяр наадмын нэгийн даваанд улсын харцага Ц.Мөнхбаярт унасан юм. Туван улсын бөх, шинэхэн аймгийн заан М.Айдын 3, 5, 6-гийн даваанд тунан барилдаж, Монголын аймаг, дүүргийн наадмаас цол хүртсэн Тува улсын гурав дахь бөх болов. Өмнө нь 1991 онд Баян-Өлгий аймагт Иванов Хурган, 1993 онд Майдар Монгуш нар түрүүлж аймгийн арслан цол хүртэж байлаа.
Сэтгэгдэл (1)