Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдааны түрүү бөхөөр Архангай аймгийн Цэнхэр сумын уугуул Мягмарын Бадарч ес даван түрүүлж Улсын арслан цол хүртсэн бол Өвөрхангай аймгийн Төгрөг сумын уугуул Цэдэнсодномын Бямба-Отгон найм давж үзүүрлэснээр гарди цолтон нэгээр нэмэгдлээ.
Архангай, Өвөрхангай аймгийн бөхчүүд 14 жилийн дараа түрүү булаалдаж байгаа ба 2009 оны наадмын есийн даваанд дархан аварга Г.Өсөхбаяр, арслан Д.Ганхуяг нар шалгарч, дархан аварга Г.Өсөхбаяр түрүүлж байв.