Баяр наадмын есийн даваанд “Нутгийн Буян” группын бөхчүүд болох гарди М.Бадарч, харцага Ц.Бямба-Отгон нар шалгарлаа. Мөн тэд хоёул “Алдар” спорт хорооных.
М.Бадарч түрүүлбэл долоон жилийн дараа Архангай нутгаас арслан цолтон төрөх бол харцага Ц.Бямба-Отгон түрүүлбэл Өвөрхангайгаас 13 жилийн дараа арслан цолтон төрнө. Харцага цолтон наадмын түрүү болсон түүх олон бөгөөд гарди цолноос түрүүлсэн бөх Д.Сумъяабазараас өөр үгүй.
Архангай, Өвөрхангай аймгийн бөхчүүд 14 жилийн дараа түрүү булаалдаж байгаа ба 2009 оны наадмын есийн даваанд дархан аварга Г.Өсөхбаяр, арслан Д.Ганхуяг нар шалгарч, дархан аварга Г.Өсөхбаяр түрүүлж байв.
А.Болд