Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд нь хугацаат цэргийн алба хаагчдынхаа сонирхлыг түшиглэн уралдаан тэмцээн, соёл урлагийн арга хэмжээнд оролцоход нь бүх талын дэмжлэгийг үзүүлдэг билээ.
Үүний жишээ болж Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Б.Хүслэн Төв аймгийн Алтанбулаг сум үүсэн байгуулагдсаны 87 жилийн ойн баяр наадамд сур харвааны төрөлд оролцож, тэргүүн байр эзэлж, сумын удирдлагууд нутагт нь шинэ мэргэн төрсөнд талархаж буйгаа илэрхийллээ.
Байлдагч Б.Хүслэнг эр цэргийн албаа нэр төртэй хаангаа сумын мэргэн болсонд нь баяр хүргэж, улсын мэргэн болохыг ерөөсөн юм.