Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тавын даваа өндөрлөж, таван начин цолтон мэндэллээ. Дэлгэрэнгүй танилцуулбал,
Увс аймгийн Зүүнговь сумын харьяат Аймгийн арслан Д.Тогтохжаргал, Ховд аймгийн Булган сумын харьяат, чөлөөт бөхийн ОУХМ Г.Ганхуяг, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат МУГТ, цэргийн арслан Л.Отгонбаатар, Архангай аймгийн Хашаат сумын харьяат Аймгийн хурц арслан С.Сүхбат, Төв аймгийн Баянчандмань сумын харьяат Аймгийн хурц арслан Э.Ууганбаяр нарын таван начин мэндэллээ.
Л.Сайнаа