Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдааны нэгийн давааны онцлох оноолтоор Ховд аймгийн Булган сумын харьяат аймгийн арслан, чөлөөт бөхийн ОУХМ Г.Ганхуяг, Архангай аймгийн Хотонт сумын харьяат шинэхэн аймгийн начин, жүдо бөхийн ОУХМ Б.Гончигсүрэн нарын оноолтыг онцолж байна.
Аймгийн арслан Г.Ганхуягийн хувьд 2021 оны Ховд аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн бол, Б.Гончигсүрэн 2023 оны Говьсүмбэр аймгийн наадмаар тав даван аймгийн начин цол хүртсэн билээ.
Сэтгэгдэл (1)