Ардын хувьсгалын 102 жил, Үндэсний их баяр наадмын шүдлэн насны уралдааны барианд морь бариач түрүүлж явсан морины урдуур саад хийсэн нь цахим орчинд маргаан дагуулж буй. Улмаар ХХААХҮ-ий сайд асан З.Мэндсайхан морь түрүүлсэн юм. Тэгвэл Сайд асан З.Мэндсайхан өөрийн твийтэр хуудаснаа бичихдээ: "Хурдан морины салбар хороон дарга Ганхуягт бичлэг дахин нягталж өгнө үү гээд хүсэлтээ өгчихлөө. Технологи хөгжсөн өнөө үед морь бариач байх ёстой юу? Дүрэм журамаа эргэж хармаар л юм байна даа. Дундговь аймгийн Луус сумын уяач Э.Улаанхүүдээ олон наадмын түрүү аваарай гэж ерөөе" гэв.
Сэтгэгдэл (3)