Чөлөөт бөхийн “U15”, “U20” насны Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 13-20-нд Йорданы нийслэл Амманд болно. Тус тэмцээнд оролцох Монголын “U15” насны бөхчүүд Амманыг зорив. Манай улсаас “Төгс” дэвжээний дасгалжуулагч, спортын мастер Ч.Пүрэвбаярын удирдлага дор долоон тамирчин тивийн аваргад эх орноо төлөөлөн оролцохоор өчигдөр хөлгийн жолоо залсан юм.
Хөвгүүдийн 44 кг-ын жинд Б.Буянжаргал, 62 кг-д Э.Нарантулга, 68 кг-д Г.Сэнгүн, 75 кг-д О.Мөнгөн-Эрдэнэ, 85 кг-д Г.Билгүүндалай, охидын 58 кг-д Б.Ариунзул, 62 кг-д Б.Үүрийнцолмон нар хүч үзнэ.