Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын АЗАРГАНЫ уралдаан эхлэхэд бэлэн болоод байна.
Хурдан азарга унах хүүхдүүд бүртгэлээ хийлгэж, гарааны зурхай руу хөдлөх гэж байна.
Уяач та бүхэн уралдаанч хүүхдээ эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамруулж, найм болон түүнээс насны хүүхдээр хурдан морио унуулж, хүүхдэд аюулгүй хувцас хэрэглэл өмсүүлж ирэхийг анхааруулж байна.