Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Налайх дүүргийн баяр наадам өндөрлөлөө. Барилдаанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат, сумын заан Энхжаргалын Дашдэмбэрэл түрүүлж, аймгийн арслан цол хүртлээ. Тэр 2017 онд сумын заан, 2019, 2022 онд сумын заан цолоо баталсан бөх.
Наадмын үзүүрт Цэргийн арслан Г.Жамбалдорж шалгарч чимэг нэмсэн бол их шөвөгт аймгийн заан Ж.Жавхлан, залуу бөх Б.Мөнхбаатар үлдэж, Ж.Жавхлан аймгийн начин цол хүртлээ.
Тус наадмын бөхийн барилдаанд улсын цолтой 17 бөх хүч үзэж байгаа бөгөөд гарди Ж.Бат-Эрдэнэ, харцага Ш.Уламбаяр, Б.Одгэрэл, Х.Гантулга, начин С.Мандах, Б.Эрдэнэхүү, Б.Суманчулуун, Р.Ганхуяг, С.Багахүү, Б.Амарзаяа, Ш.Шинэбаяр, Б.Батжаргал, Б.Хишигбаатар, Ц.Бямба-Очир, Н.Баярбаатар, Х.Оргилболд, О.Түмэн нар зодоглов. Нэгийн даваанд улсын цолтой хоёр бөх унасан нь С.Мандах, Р.Ганхуяг юм. Энэ барилдаанд аймгийн арслан цолтой 28 бөх бүртгүүлсэн бол Тува улсын гурван бөх барилджээ.