Ардын хувьсгалын 102 жил, Төв аймгийн баяр наадамд Зуунмод хотод эхэллээ. Баяр наадмын бөхийн барилдаанд улсын заан тав, харцага гурав, начин цолтой 15 бөх зодоглож байна. Барилдаанд хамгийн ахмад нь улсын заан Ц.Баярсайхан магнайлж буй бол Б.Батмөнх, Д.Амгаланбаатар, Ц.Одбаяр, Б.Соронзонболд нарын заанууд гурав давлаа. Тэр тусмаа өдгөө 60 настай улсын заан Ц.Баярсайхан аймгийн арслан Б.Ганзоригоор гурав давжээ. Ц.Баярсайхан заан 2007 оны наадмын гурвын даваанд харцага А.Цацабшир (тухайн үед аймгийн арслан байв)-т унаснаас хойш барилдаагүй юм. 16 жилийн дараа зүлэг ногоон дэвжээнээ эргэн барилдаж буй нь энэ.
Сэтгэгдэл (2)