Монголын үндэсний бөхийн холбооноос барилдааны явцад зохисгүй үйлдэл гаргасан нэр дурдсан зургаан бөхийн барилдах эрхийг хассан нь саяхан. Тухайлбал,
-
2023 оны тавдугаар сарын 27-ны өдрийн барилдаанд жаяг дэгийн багийн гишүүдийг хэл амаар гутаан доромжилж, ёс зүйгүй үйлдэл гаргасан Увс аймгийн Малчин сумын харьяат, аймгийн арслан Т.Сүрэнжавыг МҮБХ-ны “Барилдаанд өмсгөл шалгагч”-аар ажиллах эрхийг түдгэлзүүлж, МҮБХ-ны “Ёс зүйн дүрэм”-ийн 7.1.6 дахь хэсгийг үндэслэн барилдах эрхийг 1.5 жилийн хугацаагаар хасах шийдвэрүүдийг гаргав.
Тэгвэл МҮБХ-ноос түүний барилдах эрхийг сэргээсэн бөгөөд Т.Сүрэнжав арслан Увс аймгийн баяр наадамд барилдаж байна. Барилдах явцдаа бус Жаяг дэгийн гишүүний хувиар зөрчил гаргасан байхад хариуцлага тооцсон хэмээн хүсэлт гаргажээ. Барилдаж байхдаа зөрчил гаргасан бөхчүүдийн адил шийтгэлээ гэж. Тэгвэл МҮБХ-ноос түүний хүсэлтийг ёсоор болгож, 20 гаруй жил барилдахдаа зөрчил гаргаагүй, удамтай бөх гэдгийг нь харгалзан үзэж, Жаяг дэгийн багаас нь хасч барилдах эрхийг нь сэргээсэн байна.
Сэтгэгдэл (1)