Ардын хувьсгалын 102 жил, Төв аймгийн баяр наадамд Зуунмод хотод эхэллээ. Баяр наадмын бөхийн барилдаанд улсын заан тав, харцага гурав, начин цолтой 15 бөх зодоглож байна. Барилдаанд хамгийн ахмад нь улсын заан Ц.Баярсайхан магнайлж буй бол Б.Батмөнх, Д.Амгаланбаатар, Ц.Одбаяр, Б.Соронзонболд нарын заанууд нэг давлаа. Өдгөө 60 настай улсын заан Ц.Баярсайхан залуу бөх О.Булгыг давсан бол улсын начин Д.Пэрэнлэйдорж нэгийн даваанд залуу бөх Т.Даваанямд унажээ. Ц.Баярсайхан заан 2007 оны наадмын гурвын даваанд харцага А.Цацабшир (тухайн үед аймгийн арслан байв)-т унаснаас хойш барилдаагүй юм. 16 жилийн дараа зүлэг ногоон дэвжээнээ эргэн барилдаж буй нь энэ.
Сэтгэгдэл (1)