Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль болон Япон Улсын Ерөнхий сайд Кишида Фүмио Монгол Улсын Ерөнхийлөгчид мэндчилгээ ирүүлжээ.
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль
Тэрбээр “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө, Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч танд болон Монголын ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Өнгөрсөн хугацаанд Солонгос, Монгол хоёр орны бататган хөгжүүлж ирсэн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам бүр өргөжин хөгжихийн зэрэгцээ, хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийн харилцаа мөн адил бэхжин хөгжинө хэмээн найдаж байна.
Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд эрүүл энх, аз жаргал, Монгол Улс үүрд мандан бадрахын ерөөл дэвшүүлье” гэжээ.
Япон Улсын Ерөнхий сайд Кишида Фүми
Тэрбээр “Япон Улсын төр, засаг болон ард түмний нэрийн өмнөөс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, монголын ард түмэнд Үндэсний их баяр наадмын баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе.
Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын харилцааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай Стратегийн түншлэл”-ийн түвшинд шат ахиулж, ирэх 50 жилийн хамтын ажиллагааны замын зураглалыг тодорхойлсондоо баяртай байна.
Цаашид ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байна” хэмээжээ.