Манай улсад зохион байгуулж буй “Монголын Эдийн засгийн форум-2023”-д “Рио Тинто” компанийн Төлөөлөн Удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын баг хүрэлцэн ирж бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна.
Тодруулбал, “Рио Тинто” группийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Доминик Бартон, гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм, Оксфордын Их сургуулийн Дэлхийн эдийн засаглалын хөтөлбөрийг үндэслэгч, “Рио Тинто” группийн ТУЗ-ын гишүүн, хатагтай Нгейр Вүдс, зэсийн группийн захирал Б.Болд тэргүүтэй төлөөлөгчид “Монголын Эдийн Засгийн Чуулган 2023”-т оролцож, нэгдсэн хуралдаанд үг хэлж, салбар хуралдаануудад панелистаар байр сууриа илэрхийлж байна. Мөн төр, засгийн тэргүүн, дотоодын бизнес, банк санхүүгийн салбарынхантай уулзаж байгаа юм.
“Рио Тинто” компанийн удирдлагын баг Үндэсний Их баяр наадам, “Монголын Эдийн Засгийн чуулган 2023”-нд оролцохоор долдугаар сарын 8-14-нд Монголд зочилж байна.
Үүнээс гадна Монгол Улсад “JP Morgan”, “Goldman Sachs”, “Morgan Stanley”, “CITI”, “Barclays”, “HSBC” зэрэг дэлхийн топ 45 банк, санхүүгийн байгууллагын нийт 100 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирж эдийн засгийн форумд оролцож байгаа бөгөөд тэднийг “Рио Тинто” компани Монгол Улсад урьж авчирчээ.