Тэрбээр мэндчилгээндээ “Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт болон монголын ард түмэнд Үндэсний их баяр наадмын баярын мэнд хүргэе. Эмэгтэй Гадаад харилцааны сайд нарын уулзалтыг Эрхэмсэг хатагтай таны манлайлал дор амжилттай зохион байгуулсанд дахин баяр хүргэе. Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиосон өнгөрсөн жил Эрхэмсэг хатагтай Тантай гурван удаа биечлэн уулзаж, хоёр улсын харилцааг шинэ шатанд ахиулан, нягт хамтран ажилласан билээ. Цаашид хатагтай Тантай гар нийлэн хамтран ажиллаж, хоёр улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай Стратегийн түншлэл”-ийн харилцааг улам бэхжүүлэхийн төлөө байна. Эрхэмсэг хатагтай Танд болон танай гэр бүлд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг мөн Монгол улс улам бүр цэцэглэн хөгжихийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе” гэжээ.