УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Шинжлэх ухаан технологийн хуулийг намрын чуулганаар хэлэлцэж батлах ёстой. Хоёр, гурван хувилбараар УИХ-д өргөн барьсан, бас яамнаас өргөн барьсан. Гэтэл хойшлоод хоёр жил шахам болчихлоо.
Алсын хараа-2050 хөгжлийн баримт бичиг батлагдаад 4 жил болчихлоо. Үүнийг шинэчлэх шаардлагатай.
Хөгжилд хурд, хуримтлал байхгүй либерал загвар л яриад байх юм. Татварын хуулийг шинэчлэх шаардлагатай байна. Худалдааны хуульгүй Монгол Улс 30 жил шахуу явлаа. Худалдааны нэгдсэн бодлого алга. Тендерийн хуулийг өөрчлөх ёстой" гэв.
Д.Батчулуун