УИХ-ын гишүүн Х.Ганхуяг мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Чоно борооноор гэгчээр л юм болж байна. Өнөөдөр чуулган хаах гэж байна. Нийгмийн даатгалын багц хуулийг намрын чуулган хүртэл хойшлуулна гэж ярьж байсан боловч батлагдчихлаа.
Өнөөдрөөс бид бүгдээрээ малчдын нийгмийн даатгалын 50 хувийг төлдөг болж байна гэсэн үг. Өр, зээлтэй иргэдийн мөнгөөс тал дүүрэн малтай малчны НДШ-ийг төлөх нөхцөл байдал үүсчихлээ.
Та бүхэн эсэргүүцэх хэрэгтэй. Одоо ерөнхийлөгч хориг тавих боломж байгаа. Үгүй бол би Үндсэн хуулийн цэцэд хандахаа илэрхийлсэн. Наадмын өмнө онцгүй мэдээ дуулгаж байгаадаа таагүй байна. Сайхан баярлаарай" гэв.
М.Дэвээ
Сэтгэгдэл (1)