УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол-Хятадын 1955 оны хилийн төмөр замын хэлэлцээр болон Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор авах арга хэмжээнүүдийн тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар УИХ-ын гишүүн Д.Ганбатын асуултад хариуллаа.
Тэрбээр "Төмөр замын маш их нарийн хийцлэлтэй, хил дамнасан бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Бетон суурийнх нь хэвийг авахад жил гарангийн хугацаа шаардлагатай. Зүгээр энгийн 40-ийн бетон цутгах гэж байгаа юм шиг тийм хурдан хийгдэхгүй ажил. Энэ бол ойролцоогоор 1.6 жилд багтаах төлөвлөгөөтэй байгаа.
Та буруутныг их ойрхоноос хайх хэрэгтэй. Тантай хамт Баянхонгор аймгаас сонгогдож, сүүлд Монгол Улсын Ерөнхийлөгч болсон Х.Баттулга гэдэг хүн хил дамнасан төмөр зам баривал Хятадын танк орж ирнэ гээд суртал ухуулга хийхэд та ард нь алга ташаад зогсч байсан хүн. Яг энэ супер циклийг бид тэгэхэд алдсан.
МАН сүүлийн долоон жилийн хугацаанд зүүн төмөр зам, Гашуунсухайтын төмөр замуудыг барьж байгуулаад одоо хил дамнасан холболтуудыг хийх гэж байна. Д.Ганбат гишүүн улстөржих гэж байгаа бол би ч гэсэн тань шиг юм ярьж чадна.
Х.Баттулга Зам тээврийн сайд байхдаа энэ төмөр замыг төр-хувийн хэвшлийнхэн хамтран хийх гэж байхад нь зогсоож байсныг Монголын ард түмэн мэдэж байгаа. Хэрэв нүүрсээ төмөр замаар урагшаа зөөвөл гялгар уутаар элс зөөж байгаа мэт баялгаа маш хурдан алдана. Төмөр зам баривал танк орж ирнэ гэсэн суртал ухуулгын нэвтрүүлгүүд хийж байсан. Юм хийх гэж байгаа хүмүүст чөдөр тушаа болдгоо боль" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (4)