УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Гаалийн тухай хууль"-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Энэ үеэр эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн үг хэллээ.
Тэрбээр "Д.Өнөрболор гишүүн жаахан бухимдалтай байгаа байх. Өөр үзэл бодолтой байгаа хүнийг хүлээн зөвшөөрөлгүй яах вэ. Гэхдээ бид бодит байдалтайгаа эвлэрэхгүй бол болохгүй нь ээ. Та сүүлийн үед хэтрүүлэгтэй яриад эхэллээ. Улаанбаатар хотод 1000 уурын зуух баригдахгүй. ТЭЦ 1,2,3 дээр бид нүүрс хэрэглэж байгаа. Үүнийг үргэлжлүүлэн хэрэглэхээс өөр арга байхгүй гэдгийг танд хэлсэн. 1.5 мгв гээд таны шүүмжлээд байгаа хэмжээ бол 36 мянга орчим метр квадратыг халаах хэмжээ байгаа юм. 300 орчим айл гэсэн үг. 300 айл тус тусдаа сайжруулсан түлш түлээд ч гэсэн хорт утаа ялгаруулж байгаа нь үнэн. Үүнийг нэг дулааны станц руу болгоод тэнд бүрэн шатлалтай шүүлтүүртэй зуух тавьчих юм бол агаар мандалд ялгаруулж байгаа хорт хийн хэмжээ 10 орчим дахин бууна.
Утааг бүрэн арилгаж чадахгүй ч санхүүгийн боломжийнхоо хэмжээнд бууруулах арга хэмжээг эцэс төгсгөлгүй аваад явъя гэсэн бодлогоор оруулж ирсэн" гэв.
Сэтгэгдэл (1)