АТГ-т шалгагдаж буй Н.Энхбаярын үнэнч албат Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянгийн 24 баримтыг сонирхуулж байна.
1. Эрдэнэбилэг овогтой Эрдэнэжамъян. Шихихутаг хууль зүйн дээд сургууль төгссөн. 2. Тэрээр өмнө нь Эрдэнэс таван толгой компанид хэлтсийн даргаар ажиллаж байсан.
3. Одоо Хууль зүйн дэд сайдын албан тушаал хашдаг.
4. Тэрээр МАХН-ын дарга Н.Энхбаярын үнэнч албат. Тиймдээ ч Н.Энхбаярын далбаан дор Засгийн газрын бялуу хуваахад дэд сайдын суудалд суусан гэдэг.
5.Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Н.Энхбаярын туслах Б.Тулгыг баривчлах үед одоогийн УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэтэй нийлэн Б.Тулгыг суллахаар жагсаал цуглаан зохион байгуулж байсан.
6. Хатуу ширүүн хариуцлагатай залуу улстөрч, хуульч, эрхзүйч гуншинтай түүнийг ямартай ч МАХН-ын намынханы даалгавраар дэд сайдын суудал хүртэл авчирч чадсан азтай залуу гэдэг.
7. "Түүний хувьд амьдралд ажил, мэргэжил чухал байр суурь эзлэдэг. Биеэ тоодоггүй. Учир нь тэрбээр ухамсартай, хариуцлагатай, журамтай ажилчин. Барьсан ажлаа маш сайн хийдэг" гэх мэтээр ойр тойрныхон нь ярихын билээ.
8. Магадгүй энэ нь түүнийг хамт олныхоо дунд сайн ажилладаг, нэр хүндтэйг илтгэх биз.
9. Мөн зарим нэг мэдээллийн сувгаар "Бусдын бодол санаанд анхаарал хүндэтгэлтэй ханддаг, атаархуу биш. Санаа төлөвлөгөөгөө сайн биелүүлж чаддаг. Удирдлага нь түүнийг онцгойлж, албан тушаалд дэвшүүлдэг. Ажлаа хуваарилж чаддаг сайн удирдагч" гэж танилцуулсан байх юм.
10.Хэдий тэр сайн ажилтан ч мөнгө олж чаддаггүй, мөнгөнд дургүй бүр эс тоомсорлодог гэнэ шүү. Тэгэхээр тэр сайн, үнэнч ажилдаг бас мөнгө сайн олж чаддаг авьяастай нэгэн байх нь ээ. Өөрөөр хэлбэл юм юмаа амжуулчихдаг.
1 1. Э.Эрдэнэжамъян цэвэр цэмцгэр байдалд тун дуртай. Тэр янз бүрийн өвчин эмгэг, микробоос үхтлээ айдаг.
12. Сексийн амьдрал болоод эмэгтэй хүн: “Тэрбээр огт харгүй . Харин түүний үнэнч байх эсэхэд та эргэлзсэний хэрэггүй. Түүний сексийн амьдрал ядуувтар бөгөөд бусад эрчүүдийг бодвол нэг их ач холбогдол өгдөггүй. Сайхан эмэгтэйг эзэмдэж байгаа нь сонин болохоос биш сексийн таашаал нь түүнд чухал биш. Тэр таны үнэнч найз, найдвартай туслах, сонирхолтой ярилцагч байж чадна. Гэвч ямар нэгэн юмаар эмэгтэй хүн түүний сэтгэлд хүрэхгүй бол харьцаагаа гэнэт тасалдаг. Хамгийн аймшигтай нь яг юунаас болсоноо түүнд тайлбарлахгүй”. Энэ бол зарим нэг сайтуудаар гарсан түүний тухай халуухан мэдээлэл.
13. Н.Энхбаяртай холбоотой байсандаа тэрээр сүүлийн үед Н.Энхбаярын хэрэгтэй холбогдов.
14.Өнгөрсөн даваа гаригт АТГ-ынхан түүний өрөөгөөр “зочилж” гэрчийн мэдүүлэг өгөхийг шаардсан.
15. Гэхдээ өмнө нь ямарч мэдэгдэл хүргүүлэлгүй шууд мэдүүлэг өгөхийг шаардсаныг тэрээр хууль бус хэмээн үзсэн.
16. Тиймдээ ч тэрээр “АТГ-ынхан мэдүүлэг авахдаа албан бичиг болон утсаар ч юм уу өмнө нь мэдэгдээгүй. Шууд л ажил хэрэг ярья гэж орж ирээд л мэдүүлэг авна. АТГ-ынханханд мөрдөн шалгах ажиллагаа явуулах соёл дутагдаж байна. Хууль зүйн дэд сайдтай ингэж хандаж болохгүй хэмээн мэдэгдсэн.
17. АТГ-аас түүнийг Эрүүгийн хуулийн хоёр зүйл ангид заасан үндэслэлээр сэжигтнээр тооцож, шалгаж байгаа. Эх сурвалжийн мэдээлснээр, албан тушаал, эрх мэдлээ ашиглан мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулахыг завдсан гэм буруутай байж болзошгүй гэж үзэж байгаа
18. Харин үүний хариуд тэрээр “Би дэд сайд, намын гишүүнийхээ өмнөөс захидал бичсэнээ буруу гэж бодохгүй байна. Дэд сайд боллоо гээд хилс хэргээр хоригдож байгаа хүнийг хараад зүгээр сууж чадахгүй” хэмээн мэдэгдээд байгаа.
19. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат “ Н.Энхбаярын хэрэгт сэжигтэн холбогдогчоор шалгагдаж, эрэн сурвалжлагдаж байгаа түүний дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажлыг зогсоох хүсэлтийг Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяны нэр дээр Интерполын ерөнхий нарийн бичгийн даргын газарт хүргүүлсэн байна. Энэхүү хүсэлтийг Хууль зүйн сайдын нэрийн өмнөөс хэн нэгэн илгээсэн үү, эсвэл үнэхээр дэд сайд илгээсэн үү гэдгийг мөрдөн шалгахаар эрүүгийн хэрэг үүсгээд байна” гэсэн юм.
20. Тэгвэл Э.Амарбатын хэлээд байгаа Интерполд захидал явуулсан явдал нь үнэн гэж дэд сайд өөрөө мэдэгдсэн билээ. Тэрбээр МАХН-ын дарга Н.Энхбаярын хэргийг улстөрийн хэлмэгдүүлэлт гэж үзэж байгаа тул Интерполд хандсан гэж мэдэгдээд байгаа юм.
21. Тэрээд Интерполд хандсан захидалдаа Н.Энхбаярыг улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн гэж бичихийн зэрэгцээ Интерполоос Монголд шинжээчээ явуулж, энэ хэрэг улстөрийн мөн, биш эсэхийг шалгаж, тогтоохыг хүссэн утгатай захидал илгээсэн гэж өөрөө мэдэгджээ.
22. Ингээд Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьян интерполд захидал бичсэнээр эрүүгийн хариуцлагад татагдаад зогсохгүй огцрох замаа засчихлаа гэж иргэд үзэж байгаа юм.
23. Хамгийн сүүлд сэтгүүлч Б.Ганчимэг Э.Эрдэнэжамъянтай холбоотой томоохон нийтлэл бичсэн ба түүнийг албан тушаалаас огцрохыг шаардсан юм.
24. Эх сурвалжийн мэдээлснээр түүнд АТГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264.1-т зааснаар төрийн албан тушаалтны эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэсэн зүйл ангиар эрүү үүсгэж магадгүй гэв. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол "тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ" хэмээн хуулиндаа заасан байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (64)